БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улаан болох Мухарын холимог металлын ордод хар тугалга, цайрын баяжмалын олборлолт явуулж буй Шинь шинь ХХК-д 460 гаруй монгол  ажилчид ажилладаг ба тэд  хөдөлмөрийн хөлсөө  50 хувиар нэмэгдүүлэх тайван жагсаал хийж байна. Бусад уул уурхайн комдануудтай харьцуулахад хамгийн бага хөдөлмөрийн хөлсийг авч байна, 800000 -1100000 төгрөгийн цалин авч байгаа нь амьдралд хүрэлцэхгүй байгаагаа сошиолд шууд дамжуулж, дуу хоолойгоо хүргэлээ.

2017 онд "Шинь Шинь” компаний уурхайд монгол залуу амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл Энэ оны 9 дүгээр сараас хойш гуравхан сарын хугацаанд гурван ажилтан ажлын байрын дээрээ үйлдвэрийн осолд өртжээ. Энэ мэтчилэн хүнд нөхцөлд ажиллаж буй монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсийг үнэлдэггүй үзэгдлийг нутгийн удирдлагууд өнгийх цаг нь болжээ.