|
Видео

Шинэ мэдээ

Pfizer вакцины туршилтын явцад гарсан зөрчлийг илрүүлжээ

 

Америкийн Pfizer-ийн коронавирусын эсрэг вакцины эмнэл зүйн туршилтууд алдаатай байсан. Ялангуяа, сөрөг нөлөөний талаарх мэдээллийг нуусан тухай BMJ сэтгүүл өөрийн судалгааныхаа дараа бичжээ. Брук Жексон гэх америк эмэгтэй зөрчлийн талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр Pfizer-д  эмнэл зүйн туршилт явуулахад тусалсан Ventavia Research Group-т ажиллаж байжээ. Б.Жексон 2020 оны есдүгээр сард туршилтын явцад их хэмжээний зөрчил гарч байгаа тухай компанийн төв оффист удаа дараа мэдэгдсэнийхээ дараа ажлаасаа халагдсан байна.
Жексон баримт бичиг, гэрэл зураг, видео болон аудио бичлэгийг сэтгүүлчдэд өгчээ. Файлуудыг шалгаж үзхэд вакцины туршилтууд нь Pfizer-ийн удирдлагын дагаж мөрддөг гэж үздэг стандарт, дүрэм журмыг хангаагүй болох нь батлагдсан байна. Шинжилгээний хариуг үе үе хуурамчаар гаргаж, зарим мэдээллийг нуун дарагдуулж, сайн дурынхны хэн болохыг илчилсэн нь тогтоогдсон. Нэмж дурдахад компанийн төлөөлөгчид ноцтой гаж нөлөөний талаарх өвчтөний гомдолд хариу өгөөгүй байна.
 Эх сурвалж: www.lenta.ru

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler