|
Видео

Шинэ мэдээ

Хонконг: Сургуулиуд долоо хоног бүр БНХАУ-ын төрийн далбааг мандуулах ёслол үйлдэнэ

 

Хонконг: Сургуулиуд долоо хоног бүр БНХАУ-ын төрийн далбааг мандуулах ёслол үйлдэнэ


Хонконгийн Боловсролын газраас БНХАУ-ын төрийн далбааг төрийн дуулал дор мандуулах ёслолыг долоо хоног бүр зохион байгуулахыг хотын сургуулиудад үүрэг болгосон захирамж гаргажээ. Энэ тухай "The Standard” сонин мэдээлэв.
Шинэ журам нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд "нэг улс-хоёр систем” бодлогын хүрээнд өөртөө засан тохинох ихээхэн эрхтэй болсон, Хятадын засаг захиргааны энэхүү онцгой бүс нутагт залуу үеийнхний дунд эх оронч боловсролыг бэхжүүлэхэд чиглэгджээ. Хотын сургуулиудад мөн хоёр иш суурь байгаа тохиолдолд Хонконгийн далбааг Хятадын төрийн далбааны хажууд мандуулахыг зөвшөөрсөн байна.
Энэ жилээс Хонконгийн эрх баригчид "эх оронч боловсрол” олгох сургалтыг сургуулиудад нэвтрүүлэх талаар хүчин чармайлт гаргаж эхэлсэн бөгөөд үндэсний аюулгүй байдлын сэдвээр тайлбар ажлууд мөн хийгдэх аж. Энэ нь суралцагчдад БНХАУ-ын талаар бүрэн дүүрэн ойлголт өгөх, Хонконгийн залуучуудад үндэсний өвөрмөц байдал, БНХАУ-ын ард түмэнтэй эв нэгдэлтэй байхыг төлөвшүүлэх, тэдэнд хууль журам, түүний дотор үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хүндэтгэн дагаж мөрдөх, үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийн талаар ойлголт өгөх зорилготой аж.
"Энэ бүхэн нь хуучин Британийн колони байсан Хонконгийн хүүхдүүдээс сайн иргэд, эх оронч хүмүүсийг өсгөх боломжийг олгоно гэж Бээжин үзэж байна” гэж Боловсролын газар дахь эх сурвалж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler