|
Видео

Шинэ мэдээ

Пакистаны “Цөмийн зэвсгийн эцэг” таалал төгсөв

Пакистаны “Цөмийн зэвсгийн эцэг” таалал төгсөв

 

Пакистаны "Цөмийн зэвгийн эцэг” гэдгээрээ алдаршсан Доктор Абдул Кадир Хан ковидоор нас баржээ. Тэрээр өмнөх Ковидоор өвдөж улмаар  уушги нь  ажиллагаагүй болж Ням гарагт нас барсан байна.

Тэрээр Пакистаныг цөмийн зэвсэгтэй болгосон тул түүнийг үндэсний баатар мэт хүндэтгэдэг байсан ба 85 настайдаа ийнхүү таалал төгсжээ.

Анх 1998 онд Исламабад цөмийн зэвсгээ туршиж байсан ба тэр үед Хан "Судалгааны лаборатори” гэх уран баяжуулах байгууламжийг ахалж байжээ. Одоо тус байгууламж нь өргөжиж олон шинжлэх ухааны салбарт орсон аж.

Хан нь 2004 онд телевизид өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр хууль бусаар Иран, Хойд Солонгос болон Ливи рүү цөмийн технологийг тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ерөнхийлөгчийн зүгээс өршөөх эрх эдлүүлж 2009 он хүртэл гэрийн хорионд байлгахаар болсон аж. АНУ-ын Төрийн департаментаас 2009 онд Ханыг "Маш өргөн олон улсын цөмийн технологи тараах сүлжээ ажиллагааг явуулж, цөмийн зэвсэгтэй болохыг хүссэн улсуудад маш амар замыг гаргаж өгсөн” гэж хэлэхийн зэрэгцээ "Энэ сүлжээ нь дэлхийн цөмийн зэвсгийн тархалтын дүр зургийг тэр чигт нь өөрчилж, олон улсын хамгаалалтад маш сөрөг үр дагавар үлдээсэн” гэж байжээ.

Түүний биеийн байдал өнгөрөгч шөнө улам муудаж, уушгинаасаа цус алдаж амьсгалахад хэцүү болж өглөөний 07:04 минутад таалал төгсжээ. Оршуулгыг Исламабадын Файсал сүмд хийж маш олон улс төрчид болон цэргийн офицерууд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байжээ. Мөн түүнд эмгэнэл илэрхийлж үндэсний далбааг шонгийн тал хэсэг дээр мандуулсан байсан аж.

Эх Сурвалж: Times of India


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler