![]() |
Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга) бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүнийг нь Цэц дөрөвдүгээр сарын 28-ний хуралдаанаараа хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан юм. Энэ дүгнэлтийг УИХ тавдугаар сарын 6-нд хүлээн авахаас татгалзсан. Асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явц гацаанд ороод байгаа юм. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийнхөө дээрх хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан.
Үндсэн хуулийн цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх хүсэлтийг хэлэлцлээ. Тус хуралд оролцсонх УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр хүчингүй болгох тухай шийдвэр Цэц Их суудлын хуралдаанаараа гаргав. Нэн ойлгомжгүй нь Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41-р тогтоолыг "хэлэлцэхгүй”-гээр хүчингүй болгож хууль зөрчив. Үр дүнд нь:
