|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тусламж хүсэж байна.

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тусламж хүсэж байна.

  

Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс /2021.04.18/ бүртгэж эхэлжээ.

 

Сайн дурын ажилчид халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж, утасны оператор хийх, гэртээ тусгаарлагдаж буй халдвартай хүмүүсийн биеийн байдалд зайнаас хяналт тавих аж. Сайн дураар ажиллах сонирхолтой иргэдийн хувьд эмч, эмнэлгийн ээлжийн болон гавьяаны амралтад гарсан хүмүүс байвал давуу тал болох аж.

 

Учир нь гэрийн тусгаарлалтад буй иргэдийн биед илэрч буй шинж тэмдэгт анхан шатны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх шаардлагатай юм байна. Тиймээс ажиллах хүсэлтэй иргэдийг богино хугацааны сургалтад хамруулах асуудал мөн тулгарчээ.

 

Халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж,утасны оператор хийж, ковидын эсрэг хийх тэмцэлд хувь нэмрээ оруулж, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хүсэлтэй САЙН ДУРЫН 28 ажилтан хайж байна.
Та бүхэн нэгдэхийг хүсвэл 99992456 утасруу холбогдоорой

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler