|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж тархалтын хумих шаардлага үүсч байна

 

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж тархалтын хумих шаардлага үүсч байна

 

Эрүүл мэндийн яамнаас халдварын тохиолдол эрс нэмэгдсэн учир яаралтай 14-18 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй гэж үзэж ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас засгийн газарт хөл хорио тавих санал гаргасан.Энэ сарын 10-ны өдрөөс хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байгаа ба хараахан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Тэгвэл Шадар сайд А.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа хөл хорио тогтоох шаардлагатай байгаа гэдгээ илэрхийлсэн байна. 
С.Амарсайхан: "ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.
Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.
Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.
Вакцинаа тариулсан иргэн та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.