|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Манай ажлын албаны 1 туслахаас ковидын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь үнэн

 

 

Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригын туслахуудаас Коронавирусын халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ.

Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг.

Бид Коронавирус цар тахлын эсрэг "Далайд дусал нэмэр" аяныг санаачилж 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна. Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь ковидын эсрэг шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ их хичээл зүтгэлийн хажуугаар 1 туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна.

Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.