|
Видео

Шинэ мэдээ

Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

 

Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

 

"Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэгт гарсан Авлигатай тэмцэх газрын ажилтанг ажлаас нь чөлөөлжээ. 

2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд тарсан бичлэгт АТГ-ын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд тус газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийсэн байна. 

Шалгалтын дүнг үндэслэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

П.Чулуунбаатар "Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler