![]() |
Видео
Шинэ мэдээ
Маргаашнаас үсчин болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний үйл ажиллагааны баримтлах журам
2021 оны хоёрдугаар сарын 23-ны/Мягмар гараг/ 06:00 цагаас нийслэлчүүд хэвийн амьдралдаа шилжих гэж байна. Өөрөөр хэлбэл хатуу хөл хориог цуцалж, ААН байгууллагын 95% нь үйл ажиллагаагаа эхлүүлэх шийдвэр гарсан билээ.
Харин эдгээр ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээж байгаа. Энэхүү журмыг өнөөдөр УОК, НОК-оос танилцууллаа.
Харин доорх таван чиглэлийн үйл ажиллагааг нээхгүй юм.
Уралдаан тэмцээн
Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Диско баар
Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар.
