Энэ удаад Дональд Трампын эсрэг импичмент буюу итгэл хүлээлгэхээс татгалзах эсэх асуудлыг Цагаан ордны тэргүүн ард иргэдийг хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд уриалан турхирсан гэх шалтгаанаар хөндөн хэлэлцсэн байна. Энэ дагуух төлөөлөгчдийн танхимын тогтоолын төсөлд улсынх нь тэргүүний үйлдэл үндсэн хуулийн "хүнд гэмт хэрэг” гэсэн зүйлчлэлд багтаж байгааг тэмдэглэжээ. Ингэснээр Дональд Трамп нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа конгрессын доод танхимаас хоёр удаа импичментын асуудалд нэр холбогдсон анхны төрийн тэргүүн болжээ. Хэдийгээр төлөөлөгчдийн танхим Трампад ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгохоос өмнө импичмент тогтоох үйл явцыг дэмжсэн шийдвэр гаргасан ч дээд танхим буюу сенат энэ асуудлыг хойш тавьж, дараагийн тэргүүнд эрх үүргээ хуулийн дагуу шилжүүлэн өгөх боломж олгохоор тогтжээ.
АНУ-ын дараагийн тэргүүнээр сонгогдсон Ардчилсан намын улс төрч Жо Байден энэ сарын 20-нд тангарагаа өргөн үүрэгт албандаа орох юм.