|
Видео

Шинэ мэдээ

Далай лам Жо Байденд баяр хүргэлээ

 

Далай лам Жо Байденд баяр хүргэлээ

 

Дээрхийн гэгээнтэн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргэж, захидал илгээжээ.

Захидалд "АНУ-ыг эрх чөлөө, ардчилал, хууль, шүтэн бишрэх эрхийн бэлгэ тэмдэг хэмээн үзэж, бахархаж ирснийг минь та мэдэж байж магадгүй. Хүн төрөлхтөн чөлөөт ертөнцийн хамгийн том гүрэн АНУ-д их итгэл найдвар хүлээлгэдэг билээ. Энэ хүнд үед та даян дэлхийд энх тайван байдал тогтож, шударга бус зүйл, ядуурлаар зовж байгаа хүмүүс итгэл найдвартай болоход тус дэм болж чадна гэж би итгэдэг.   

Дэд Ерөнхийлөгчөөрөө Камала Харрис хэмээх эмэгтэйг томилсонг тань мөн би дэмжиж байна.

Танд амжилт хүсье” гэж бичжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler