|
Видео

Шинэ мэдээ

БШУЯ: "Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй

"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгсөн. Тушаалыг мөрдөж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухаан спортын яамаас анхаарууллаа.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler