|
Видео

Шинэ мэдээ

Зарагдсан барааг буцаахгүй гэх шаардлага нь таван саяар торгуулах үндэслэл болох нь ээ

 

Зарагдсан барааг буцаахгүй гэх шаардлага нь таван саяар торгуулах үндэслэл болох нь ээ

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдрөөс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад "Зарагдсан барааг буцаахгүй” байж болохгүй гэсэн зөвөлмж, шаардлагыг хүргүүлсэн байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлээд энэхүү зөвлөмж, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих ажлыг эхлүүлэх аж. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа ийнхүү мэдээлжээ.

117872429_4604674792936903_7588535054724895856_o Зарагдсан барааг буцаахгүй гэх шаардлага нь таван саяар торгуулах үндэслэл болох нь ээ118475532_4604675406270175_3633226968763725482_o Зарагдсан барааг буцаахгүй гэх шаардлага нь таван саяар торгуулах үндэслэл болох нь ээ

Тэрбээр "‼Та худалдаа эрхэлдэг бол маргааш /өнөөдөр/ өглөөнөөс түрүүлж‼ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ‼бичгээ авна уу. Торгуулийн хэмжээ хуулиараа ‼5.000.000‼

Бид хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан. Маргааш өглөөнөөс улсын хяналтын байцаагч нар та бүхнийг шалгана.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсгийг үндэслэн:

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:

 

1.1 үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;
1.2 бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;
1.3 бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Танд хэрвээ таньдаг найз нөхөд, ах дүү, төрөл садан байвал дамжуулаарай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэжээ.

Н.БАТАА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler