|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

 

Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:

  • Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий
  • Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана
  • Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга
  • Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  • Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан
  • Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
  • Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших
  • Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
  • Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler