|
Видео

Шинэ мэдээ

Замын хажуу руу унасан “Норд бенз” машины жолоочийг аварчээ

 

 

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн "Хавчигийн ам’ гэдэг газар Ховд аймгийн Алтай сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-н "Норд бенз” загварын автомашин замын хажуу руу унаж жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 20:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг 21:10 цагт очиж жолооч Н /23 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч С.Сайнбаярт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.