![]() |
Видео
Шинэ мэдээ
Паб, ресторануудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Зургаадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байх юм байна.
Зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг анхааруулж байна. Зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
