| |
Видео
Шинэ мэдээ
Есөн давхар орон сууцны дээврээс үсрэхийг завдсан бүсгүйг аварчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Алтай хотхоны орон сууцны дээврээс хүн үсэрч, амиа хорлож болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр 15:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15:33 цагт очиход уг хотхоны оршин суугч иргэн 22 настай эмэгтэй Г нь 9 давхар барилгын дээврээс үсрэхийг завдсан байдалтай байжээ. Улмаар аврах ангийн албан хаагчид эмэгтэйтэй ярилцаж тайвшруулснаар эсэн мэнд буулгаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.