|
Видео

Шинэ мэдээ

Я.Содбаатар: МАН гурван шаардлагын дагуу ёс суртахуунтай, туршлагатай нэр дэвшигчдээ тодруулсан

Я.Содбаатар: МАН гурван шаардлагын дагуу ёс суртахуунтай, туршлагатай нэр дэвшигчдээ тодруулсан

 


Монгол Ардын Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Сонгуулийн ерөнхий хороонд гардууллаа. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан гурван шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг тодруулсан. Өөрөөр хэлбэл өндөр ёс суртахуунтай, боловсролтой, туршлагатай гэсэн үндсэн шалгуурыг хангасан нэр дэвшигчдийн материалыг хүргүүлж байна. Түүнээс гадна нэр дэвшигчдийг олон түмний итгэл хүлээлгэх чадвартай эсэх санал асуулгыг үндэслэсэн. Мөн МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсээ видео хэлбэрээр өнгөрсөн даваа гараагт цацсан. Энэ нэрсэд өөрчлөлт ороогүй" хэмээв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler