|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Дэлхий дахинд 11 хоногийн дотор 1 сая хүн коронавирусийн халдвар аваад байна

 

ЭМЯ: Дэлхий дахинд 11 хоногийн дотор 1 сая хүн коронавирусийн халдвар аваад байна

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 5 сая 79 мянган хүн өвчилж,  329 мянган хүн нас бараад байна. Ердөө 11 хоногийн өмнө 4 сая гаруй хүн байсан бол өнөөдөр 5 сая болсон байна. Дэлхий дахинд 2.7 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. 45 мянга гаруй хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 96 мянган хүн шинээр өвчилсөн. 100 мянга гаруй хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар 4-5 оронд эрчтэй голомтлон тархаж байна. Үүний нэг нь манай хөрш ОХУ. 

Сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орсон. 119 утсанд 242 дуудлага ирсэн байна. Энэ нь гол төлөв амны хаалтгүй иргэд маш их байна гэсэн гомдол, санал байна. 

Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж хүүхдүүдийн дотор тохиолдож, хүүхдүүд гол төлөв хүндэрч, сэхээнд эрчимт эмчилгээний тасагт шилжиж байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. 

Ухань хотын захиргаанаас таван жилийн хугацаанд зэрлэг амьтдын мах зарж борлуулахгүй байх, хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан" гэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн тээврийн жолооч 57, тандалтын шугамаар хийсэн 17 хүн багтсан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочоос коронавирус илрээгүй" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.