|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхжин: Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хүмүүсийн 8 хувийн зээлийг 6 болгож бууруулна

Н.Энхжин: Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хүмүүсийн 8 хувийн зээлийг 6 болгож бууруулна

 


Монголбанкнаас өчигдөр гуравдугаар сарын статистик мэдээллийг өгсөн билээ. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Цар тахалтай тэмцэх хуульд орсон ипотекийн хөтөлбөртэй холбоотой заалтыг онцлох дурьдсан юм. 

Тэрбээр "УИХ-аас баталсан хууль, тогтоомжид  ипотекийн хөтөлбөртэй холбоотой заалтууд орсон.  Нэгдүгээрт, цар тахалтай тэмцэх ажлыг гардан хийж, хэрэгжүүлж байгаа төрийн тусгай албан хаагчид, эрүүл мэндийн салбарын ажилчдад зориулсан онцгой нөхцөлтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу НОСК-тай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.  НОСК "Буянт-Ухаа-2" хороололд 972 айлын орон сууцийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгосон. Энэ зарчмын дагуу төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг Сангийн яам, НОСК, Монголбанк хамтраад хэрэгжүүлэх санал гарсан. 

НОСК-иас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц руу орж ирэх мөнгөн урсгалыг ашиглаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд Сангийн яамнаас тодорхой хүүгийн татаас үзүүлэх маягаар зах зээлд борлогдох боломжийг нь хангаж ажиллая гэж байгаа. Нэгэнт зах зээлд үнэт цаас нь гараад ирвэл Монголбанкнаас хуулийн хүрээнд хөрвөх чадварыг нь дэмжих чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэж үзсэн. 

Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас дахин санхүүжүүл гэсэн заалт тогтоол, хуульд орсон. Монголбанк 2017 оноос хойш ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны санхүүжилтийг олгож ирсэн. Энэ зарчмаар 2020 онд санхүүжилтээ эргэж сэргээх боломжтой байгаа.  Бидний тооцоолж байгаагаар он дуустал сардаа 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгох боломжтой. Гэхдээ үүнд нэг тодорхойгүй зүйл бий. Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулж байгаа. 6 сараар хойшлуулчихаар Монголбанкинд орж ирэх үндсэн төлөлтийн хэмжээ буурна. Үүнийг бид харгалзаж үзнэ. Одоо бидний хийсэн урьдчилсан тооцоогоор ямар ч байсан сар бүр 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой. 

Түүнээс гадна, улсын төсөвт тусгасан 60 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын асуудал бас бий. Нэгэнт улсын төсөвт тусгасан энэ эх үүсвэрийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт Сангийн яамтай санал солилцоод, ажиллаж байна. 

Ипотекийн зээлийн төлбөр хойшлуулахтай ажил хэвийн үргэлжилж байгаа. Монголын ипотекийн корпорациас бонд эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч, арилжааны банкуудад хүргүүлсэн.  Арилжааны банкууд зээлдэгчдэд аль болох чирэгдэл багатайгаар, зайнаас шийдэх зорилгоор цахим хэлбэрээр зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг нь авч байгаа. Бидний гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.04.30/ хүсэлт авах сүүлийн өдөр байгаа. Өнөөдөртөө багтаагаад зээлдэгчид банкинд хүсэлтээ гаргасан бол зургадугаар сарын 1-ээс өмнө зээлийн эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжтой.  Зээлийн эргэн төлөлтийн хуваарьтаа өөрчлөлт оруулах хүн банкинд өөрийн биеэр очно. Банкуудаас хэдэн зээлдэгч зээлийнхээ төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан талаар тоог одоохондоо аваагүй байна. Ирэх долоо хоногоос тодорхой болох байх. 

УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоолд бас нэг чухал заалтыг оруулж өгсөн. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 1-ээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд 8 хувийн хүүнээс 2 хувийг нь буцаан олгохоор болсон. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Энэхүү журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бид Сангийн яамтай жич ярилцана. Энд нэг хүндрэлтэй байж болохоор асуудал бий. Хөтөлбөрийн зээлтэй хэрэглэгч гэвэл 72 мянга байгаа. 72 мянган зээлдэгчийн хэд нь төлбөрөө хойшлуулах хүсэлтээ ирүүлэх нь үү. Түүнээс шалтгаалаад хэдэн зээлдэгчийн хоёр хувийн хүүгийн татаасыг олгох вэ гэдгийг шийднэ" хэмээлээ. 

a

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler