![]() |
Дундговь аймагт “IFAD” төслийн хүрээнд 1,2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
"Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн Төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаа. Тус бүрэлдэхүүнийг өнөөдөр/2020.04.13/ аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Дээрх уулзалтаар 2020 онд хийгдэх 1.2 тэр бумын хөрөнгө оруулалтын ажилуудын явц цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцсон байна. Энэ онд хийгдэх төслийн хүрээнд Өвс тэжээлийн агуулах 2, Мал угаалгын ванн 15, Гүн өрмийн худаг-27, Өвс тэжээлийн агуулах засварлах ажил-1, Ажлын байрны засвар-1, Мал үржлийн ажлын тоног төхөөрөмж зэрэгт зарцуулагдах юм байна. Төслийн нийт санхүүжлтын 30 хувийг орон нутгаас санхүүжүүлэх ёстой бөгөөд Дундговь айгмийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Одоогийн байдлаар мал угаалгын ванн, гүн өрмийн худаг, өвс тэжээлийн агуулах засварлах, ажлын байрны засвар, өвс тэжээлийн агуулах шинээр барих зэрэг 5 ажлын тендер зарлагдаад байна.
Энэхүү төсөл нь Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдад 2018 оны 06 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд бага орлоготой иргэд болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд 2019 онд бэлчээрийн газрын ашиглалтыг сайжруулах зорилгоор Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт сумдад "Бэлчээр ашиглалтын малчдын 31 бүлэг”-ийг байгуулжээ. Мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гурван суманд гүн өрмийн худаг тав, мал эрүүлжүүлэх ажлын чиглэлээр бог мал угаах ванн долоог тус тус барьсан байна.
Малчдыг өвөл хаврыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж эрсдэлийн сангийн санхүүжилт болон үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгслийг олгожээ. Мөн малчдад зориулсан сургалт мэдээллийн гурван төвийг тохижуулж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулсан байна. Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн эх үүсвэргүй, бүлэг болж хамтран ажиллах сонирхолтой 37 эмэгтэйг хамруулсан бүлийг Эрдэнэдалай, Сайхан-овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдад байгуулж, ажлын байрыг бий болгосон.
