|
Видео

Шинэ мэдээ

Гэмт этгээдүүд "Сайн ломбард"-аас дээрэмдсэн мөнгөө шатааж, ул мөрөө нуун дарагдуулахыг завджээ

Гэмт этгээдүүд "Сайн ломбард"-аас дээрэмдсэн мөнгөө шатааж, ул мөрөө нуун дарагдуулахыг завджээ

 


Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойргийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг "Сайн ломбард"-ыг өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтанд хутга тулган 11.588.000 төгрөгийг бэлнээр, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдээд хэргийн газраас зугтсан байна.

Дээрх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн юм. 

Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан аж.  Мөн сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж, ул мөрөө нуун дарагдуулах үйлдэл хийсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler