|
Видео

Шинэ мэдээ

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Дөрөвдүгээр сарын 2,3,4-ны тусгай нислэгээр Япон, БНСУ-аас 750 иргэнээ авна

 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Дөрөвдүгээр сарын 2,3,4-ны тусгай нислэгээр Япон, БНСУ-аас 750 иргэнээ авна

 

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

 УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал 

"Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллээр манай улсад коронавирусын нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ Улсын онцгой комисс энэ бүхнийг зохицуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Дэлхийн улс орнуудад байгаа 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газраараа дамжуулж өгсөн байгаа. 

Иргэдээ татан авах ажиллагаа зөвхөн манай улсад хийгдээгүй. Бүх улс орон гадаад оронд суугаа иргэдээ татан авч байна. Жишээлбэл, Австралийн Засгийн газраас Монгол Улсаас иргэдээ татаж авах хүсэлтээ гаргаснаар өнөөдөр өглөө зургаан иргэнээ татаж авсан. Мөн энэ амралтын өдөр БНСУ-ын Засгийн газар манай улсад байгаа иргэдээ татан авахаар болсон. Нийт 200 гаруй солонгос иргэн эх орон руугаа буцна. 

Ингээд бид тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр  750 иргэнээ авч ирэхээр боллоо.  Нөхцөл байдал хүнд байгаа учир хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг авах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тусгай үүргийн нислэг, дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ. БНСУ-руу яагаад хоёр удаагийн нислэг үйлдэж байгаа вэ гэвэл, эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 4805 иргэний 50 гаруй хувь нь буюу 2000 гаруй иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд тул ийнхүү хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон.

Түүнчлэн тусгаарлалтад байх хугацааг сунгах эсэх асуудлыг ярьж байгаа. Ерөнхийлөгч хүртэл тусгаарлалтын хугацааг сунгах уриалга гаргасан. Улсын онцгой комисс ч мөн адил эрсдэл багатайгаар зохион байгуулахыг хичээж байна. 

Дөрөвдүгээр сарын гурван нислэгээр ирж байгаа иргэдийг хамгийн багад нь 21 хоног тусгаарлана. Тэдгээр иргэд 21 хоногийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлагатай. Төлбөр төлсөн эсэхийг харгалзан үзэж, онгоцонд суулгана. Мөн тухайн байгаа улсдаа коронавирусын шинжилгээ өгсөн байх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр ерөнхийдөө тухайн иргэний онгоцонд суух эрх нээгдэнэ гэж ойлгож болно" гэлээ.

 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler