|
Видео

Шинэ мэдээ

Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

 


МОСКВА. /РИА Новости/. Хүүхдүүдийн хувьд коронавирусний халдварыг давж гарах чадвар нь харьцангуй сайн байна гэж Хятадын эрдэмтэд үзжээ.  Тэдэнд өндөр хэмээр халуурах, булчин сулрах, толгой өвдөх шинж тэмдгүүд илрээгүй ажээ.

Харин нас өндөр байх тусмаа өвчний шинж тэмдгүүд илүү хүнд хэлбэрээр илэрч, цаашлаад үхэлд хүргэж байгаа нь ажиглагджээ. Үүнийг нас явахын хэрээр Т-лимфоцитуудын тоо болон төрлүүд нь багасч, дархлаа суларснаар бусад эсүүд халдварт өвчний нөлөөнд өмнөхөөсөө илүү хурдан өртөх болсонтой холбон тайлбарлах нь хамгийн үндэслэлтэй тайлбаруудын нэг гэж үзжээ. Хүний биеийн байгалиас заяасан хамгаалалтын тогтолцоог хэрхэн сайжруулах вэ? 

Нойроо бүтэн авах нь дархлааг сайжруулдаг

2015 онд Сан-Диего хотын Калифорнийн их сургуулийн нэгэн лабораторид 18-55 насны 164 хүн сайн дураараа риновирусээр халдварлахыг зөвшөөрчээ. Тийнхүү халдварт өвчин хэнд нь илүү хүндээр илэрч байгааг судлаачид ажигласан байна. Сүүлийн долоо хоногт өдөрт 5-аас бага цаг унтсан хүмүүсийн дийлэнх нь риновирусээр үүсгэгдсэн өвчнөөр шаналж байсан бол өдөрт 7-9 цаг унтаж, амарч байсан хүмүүсийн хувьд халдвар авсан хэдий ч биеийн байдал нь хэвийн байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар энэ туршилт нь дархлаа болон нойр хоорондоо холбоо хамааралтай байдгийг нотолжээ. Үүнээс 4 жилийн дараа Германы судлаачид шөнө унтаж, амрахаас шалтгаалж вирус, бактерыг эсэргүүцэх чадварын механизмыг тайлбарлажээ.

Хэргийн учир нь дархлааны тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг Т-лимфоцитуудад байдаг аж. Т-лимфоцит нь халдвартай эсийг таньж, тэдэнд бэхлэгдсэнийхээ дараа устгадаг байна. Үүнээс гадна хүний биед өвчтэй эсүүдээс хамгаалах идэвхтэй байдалд нөлөөлөх чадвартай хэд хэдэн төрлийн бодисууд байдаг аж. Эдгээр бодисын нөлөөн дор Т-лифмоцитууд өвчтэй эсүүдтэй холбогдох боломжийг олгодог онцгой уургуудыг илүү бага боловсруулж, үйл ажиллагаа нь илүү бага явагддаг бол нойрны үеэр Т-лифмоцитууд илүү сайн ажилдаг байна.

Эрүүл болон нойргүйдлээр шаналж буй хүмүүсээс авсан биологийн дээжүүдийн судалгаа нь судлаачдын энэ санааг баталжээ. Одоогоор эрдэмтэд Т-лифмоцитууд буюу "Т-эсүүд”-ийг дарангуйлдаг даавруудын агууламжийг хиймлээр бууруулах боломжтой эсэхийг судалж байгаа аж. 

Амттай бүхэн хортой биш

 

АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар, өдөрт 48 грамм 70-аас багагүй хувийн какао агуулсан хар шоколад идэх нь дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. Сайн дурын 5 хүн хэдэн өдрийн туршид ийм бүтээгдэхүүн хэрэглэжээ.

Хар шоколад идэх үед хүний дархлааны тогтолцооны эсүүд хоорондын дохиоллыг ихээхэн хэмжээгээр идэвхжүүлдэг байна. Юуны түрүүнд Т-лимфоцитууд идэвхжиж, эсийн дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Тийнхүү туршилтад оролцогчид шоколад идэх үед дархлааны тогтолцоонд нь үр дүнтэй нөлөө үзүүлж байжээ.

Согтууруулах ундаа вирусээс хамгаалахад тус болохгүй

Мэрилэндийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны ажилд дурдсанаар, багахан хэмжээний согтууруулах ундаа ч дархлааг сулруулж, хүний биеийг вирус болон бактерт илүү мэдрэг болгодог байна.

Судлаачид сайн дурын 15 хүнийг 5 удаа дараалан 50 грамм архи уухыг санал болгож, дараа нь тэднийг 20 минут, 2 болон 5 цагийн зайтай 3 удаа цусны шинжилгээнд хамруулжээ.

Архины хэрэглээ нь бие махбодийн дархлааны хариу урвалыг өдөөж байдгийг эхний дээжүүдэд хийсэн дүн шинжилгээ харуулжээ. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа хүний биеийг дотоод болон гадны эмгэг төрүүлэгчээс хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг лейкоцитуудын түвшин мэдэгдэхүйц буурчээ. Дараагийн дээжнүүдэд хийсэн дүн шинжилгээгээр хүний дархлааны тогтолцоог сулруулдаг цусан дахь цитокинуудын уургуудын өндөр агууламж илэрчээ.

Сэтгэл санаагаа өөдрөг байлга

Сэтгэл санаа өөдрөг, тааламжтай байх нь дархлааны хариу урвалыг идэвхжүүлдгийг Израилийн эрдэмтэд олж илрүүлжээ.

Судлаачид лабораторийн хулгануудад туршилт хийж, тархины таашаал авдаг хэсэгт зохиомлоор нөлөө үзүүлэхэд цусан дахь дархлааны эсүүд бага боловч идэвхжиж байгаа нь тэмдэглэгдсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler