|
Видео

Шинэ мэдээ

Инээмсэглэл стрессийг бууруулдаг

Инээмсэглэл нь хүний эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үргэлж инээмсэглэж явдаг хүн бараг инээдэггүй хүнээс 7 жилээр урт насалдаг болохыг эрдэмтэд баталсан талаар Лос Анжелос Таймс сонинд бичжээ.  Тэгэхээр ямар ч үнэгүй энэхүү "шидэт эм”-ний ашиг тусын талаар доор өгүүлнэ.

1.    Инээмсэглэл стрессийг бууруулна.
Стресс бол бидний нүүрэн дээр шууд илэрч байдаг зүйл бөгөөд таны биеэс ялгарах эндорфин буюу аз жаргалын дааврын хэмжээ бууруулж байдаг. Тиймээс стресст орсон үедээ аль болох их инээмсэглэхийг хичээ. Инээмсэглэх үед бидний нүүрэнд илэрдэг ядрал, стрессийн мөр алга болдог бөгөөд инээж байхдаа бид бусдад ч бас баяр хөөрийг бэлэглэж байдаг.
2.    Инээмсэглэл таны дархлааг сайжруулна.
Инээмсэглэснээр хүний бие тайвшралыг мэдэрдэг ба энэ нь дархлааны системийг илүү сайжруулдаг ажээ. Мөн их инээдэг хүн ханиад томуу тусах нь бага байдаг нь тогтоогджээ.
3.    Инээмсэглэл таныг эерэг бодолтой болгоно.
Инээмсэглэх үед бидний бие болоод оюун ухаан бидэнд бүх зүйл сайхан байна, амьдрал үнэхээр гайхамшигтай юм гэсэн дохиог илгээж байдаг. Инээмсэглэл нь сэтгэлээр унах, уйтгарлах зэрэг мэдрэмжийг үгүй хийж, таны бодлыг эерэг, өөдрөг болгодог.
4.    Инээмсэглэл таныг залуужуулна.
Инээмсэглэхэд оролцдог булчингууд нь таныг бусдын нүдэнд залуу харагдуулахад ч бас тусалдаг байх нь. Гэхдээ хуурамч инээмсэглэл биш шүү, чин сэтгэлээсээ инээмсэглэх нь чухал.
5.    Инээмсэглэл таны насыг уртасгана.
Үргэлж инээмсэглэдэг хүмүүсийн дундаж наслалт 79.9, хааяа инээмсэглэдэг хүмүүсийн дундаж наслалт 75, огт инээдэггүй хүмүүсийн дундаж наслалт 72.9 байдаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг ажээ. Тэгэхээр өдөр бүр инээмсэглэж байгаарай.
6.    Инээмсэглэл өвчнийг эдгээнэ.
Инээмсэглэл нь серотонин, эндорфиныг их хэмжээгээр ялгарахад тусалдаг. Эдгээр 2 даавар нь хүний биед өвчнийг  эсэргүүцэх хүчийг өгч байдаг.
7.    Инээмсэглэл цусны даралтыг бууруулна.
Хэрвээ та цусны даралт ихсэх өвчтэй бол аль болох их инээмсэглэ. Хэрвээ танд цусны даралт шалгагч аппарат байгаа бол шалгаад үзээрэй. Тайван суугаад ямар нэгэн юм унш. Хэсэг хугацаанд инээмсэглэ, уншигаа инээмсэглээд л бай. Тэгээд аппаратаараа шалгаад үзээрэй. Таны цусны даралт буурсан байх болно.
8.    Инээмсэглэл таныг амжилт руу хөтөлнө.
Үргэлж инээмсэглэж явдаг хүмүүс өөртөө итгэлтэй байдаг ба албан тушаал дэвших магадлал илүү өндөр байдаг. Учир нь тэд даргынхаа болоод хамтран ажиллагсад хүндэтгэлийг хүлээж чаддаг байна. Уулзалт, хурал цуглааны үеэр ямар ч нөхцөлд тайван хүлээцтэй байж чин сэтгэлээсээ инээмсэглэж чадвал үүсээд буй нөхцөл байдлыг намжаахаас гадна бусдаас ирэх хариу үйлдэл ч өөрчлөгддөг ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler