|
Видео

Шинэ мэдээ

С.Цэнгүүн: Эрчим хүчийг хэрэглээ биш улс төрийн хэрэгсэл болгосны гороор салбар хямралд орсон

С.Цэнгүүн: Эрчим хүчийг хэрэглээ биш улс төрийн хэрэгсэл болгосны гороор салбар хямралд орсон

 

Өнөөдөр “Эрчим хүчний реформ хэрхэн үргэлжлэх вэ” сэдэвт хуралд боллоо. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөгийн эрчим хүчний хямралын шалтгааны талаар мэдээлэл өгөв.

Тэрээр хэлэхдээ, Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын үед эрчим хүчний либералчлалыг хийх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үнийг чөлөөлөх зорилт тавьсан. Гэвч бодит байдал дээр үнийг бүрэн чөлөөлж чадаагүй, шинэ эх үүсвэр барих болон түгээлтэд хувийн хэвшлийн компаниуд оролцох боломж одоо ч нээгдээгүй. Үүний улмаас эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг байгуулсан.

Мөн Эрчим хүчний реформыг дэмжих Үндэсний хороог байгуулж гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд Ж.Доржханд сайд ахалж ажилласан. Гэвч бодит байдал дээр шийдвэр хаанаас гарч байгааг ойлгоход хүндрэлтэй болсон. Яам нь нэг, Эрчим хүчний үндэсний хороо нь нэг, ажлын хэсэг нь өөр,  шийдвэр хаанаас гарах нь тодорхойгүй байна.

Улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн олон шийдвэр буруу гарч байна. Бодит тооцоонд суурилсан бус, популист шийдвэрүүдээс болж эрчим хүчний хямрал үүссэн. Эрчим хүчийг хэрэглээ талаас нь биш, улс төрийн хэрэгсэл болгон ашигласнаас өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Улс төрчид тарифыг чөлөөтэй тогтоохыг хориглосноор ДЦС-3-т удаа дараа дэлбэрэлт болж байна. Одоо ямар үед дахин аюул үүсэх нь тодорхойгүй, аваарын эрсдлийг яаж давж гарах вэ гэдэг нь тулгамдсан асуудал гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler