![]() |
Видео
Шинэ мэдээ
О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ
Их Британийн Ливерпүүл хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Туркийн тамирчин Н.Екинчийг 3:2-оор ялж, шөвгийн наймд үлдлээ. Монголын боксчдоос хамгийн түрүүнд О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдах эрхийн болзол хангалаа. Манай тамирчны дараагийн өрсөлдөгч Их Британи улсын тамирчин Камара Одел юм. Энэ тулаан маргааш буюу есдүгээр сарын 10-д болно.
Монголын бусад тамирчдаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга БНСУ-ын Ён Таэгюунтэй, 55 кг-д Х.Билгүүнсайхан Азарбайжаны тамирчин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Хусэйнов Ниджатай шөвгийн наймд үлдэх шийдвэрлэх тулааныг хийнэ.
