|
Видео

Шинэ мэдээ

Японы Тоёоакэ хот ухаалаг утасны хэрэглээг 2 цагт барих захирамж гаргажээ

Японы Тоёоакэ хот ухаалаг утасны хэрэглээг 2 цагт барих захирамж гаргажээ

 

Японы Айчи мужийн Тоёоакэ хотын захиргаа оршин суугчдаа ухаалаг утас, видео тоглоомны консол гэх мэт бусад цахим төхөөрөмжүүдийн хэрэглээг ажил болон сургуулиас гадна хоёр цагт барихыг зөвлөсөн захирамж гаргажээ. Энэ захирамжийг биелүүлээгүй тохиолдолд ямар нэгэн торгууль шийтгэл байхгүй.

Ирэх долоо хоногийн лхагва гарагаас /2025.10.01/ хэрэгжиж эхлэх энэхүү захирамж нь Япондоо анхдагч гэдгээрээ онцлог. Ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийн хэрэглээ шаардлагатай гэдгийг тус хотын захиргаа онцолсон ч хэтрүүлж ашиглах нь гэр бүлийн харилцааг багасгах зэрэг хортой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулсан юм.

Тэрхүү захирамж бага ангийн хүүхдүүдийг оройн 21:00 цагаас хойш ухаалаг утас хэрэглэхгүй байхыг уриалжээ. Мөн 18-аас доош насны бүх хүүхдүүд 22:00 цагаас хойш ухаалаг утас хэрэглэхгүй байх нь зохистой гэж Тоёоакэ хотын захиргаа үзсэн байна. Тус хотын дарга Масафүми Коүки “Kyodo News” агентлагт хэлэхдээ Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан эрүүлээр нойрсох удирдамж дээр үндэслэн захирамжийг гаргасан гэжээ.

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler