|
Видео

Шинэ мэдээ

Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

 

Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүссэнтэй холбоотойгоор борлуулалтыг нэмэгдүүлэхээр болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийх юм. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна” гэв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler