|
Видео

Шинэ мэдээ

Улаанбурхан дэлхий дээр хамгийн хурдан тархдаг өвчнөөр бүртгэгджээ

Улаанбурхан дэлхий дээр хамгийн хурдан тархдаг өвчнөөр бүртгэгджээ

 


Манай улсад өнгөрсөн сарын 18 -ны өдөр ирсэн Энэтхэг иргэн Улаанбурханы халдвар тээсэн нь тогтоогдоод удаагүй байгаа энэ үед Говьсүмбэр аймагт 13 настай хүүхэд уг өвчнөөр өвдсөн нь лабораторын шинжилгээгээр батлагдаад байна. Ийм учраас хүн бүхэн тэр дундаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд Улаанбурхан өвчнөөс хүүхдээ хамгаалж, дархлааг нь дэмжих, дархлаажуулалтад хамруулах шаардлагатай.

-Улаанбурхан дэлхий дээр хамгийн хурдан тархдаг өвчнөөр бүртгэгдсэн. Улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй 10 хүний 9 нь өвддөг нь тогтоогдсон.

-Агаар дуслын замаар хүнээс хүнд амьсгалах, ханиах, найтаах үед халддаг вирусын гаралтай халдварлалт бөгөөд маш өндөр халуурч, тууралт өгөх шинж тэмдгээр илэрдэг. Та хүүхдээ ес сартай болон хоёр настайд нь Улаанбурханы товлолт дархлаажуулалтад хамруулах ёстой байдаг бөгөөд вакцинд хамрагдсан эсэхийг нь заавал нягталж, шаардлагатай тохиолдолд нөхөж хамрагдах хэрэгтэй.

-Вакцин хийлгэсний 14-21 хоногийн дараа дархлаа тогтож өвчнөөс сэргийлэх боломжтой болдог. Халдварт өвчний хувьд нууцын хугацаа гэж бий. Тухайн хүн ямар нэгэн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа бага багаар илэрч гарч ирэхийг нууцын хугацаа гэдэг.

-Улаанбурханы хувьд нууцын хугацаа урт бөгөөд 7-21 хоног хүртэл урт үргэлжилж болдог байна. Шинж тэмдэг: Нус гарах, нүд нуухдаж үрэвсэх, ханиалгах гэх мэт шинж тэмдэг ажиглагдна. Үүний дараагаас өндөр халуурах, улаанаар туурах шинж тэмдгүүд илэрнэ. Мөн улаанбурханы бас нэгэн шинж тэмдэг нь дээрээсээ эхэлж туурдаг .

-Чихнээс эхлээд нүүр ам гээд доошоо туурдаг онцлогтой. Хүнд хөнгөн гэдгээ эхлээд заавал эмчид үзүүлж оншлуулсны дараа эмчилгээ хийлгэх ёстой.

-Хөнгөн хүндээсээ хамаарч амбулатори болон гэрээр эмчилж болно. Хүнд болон хүндэвтэр үед заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Яагаад гэвэл уг өвчин маань хүндрэл маш өндөртэй өвчин юм. Ялангуяа бага насны хүүхдэд хүндрэл их өгдөг аюултай.

-Улаанбурхан өвчнөөр нас хүйс харгалзахгүй хүн бүхэн халдварлах боломжтой. Гэхдээ өмнө нь уг өвчнөөр өвчилсөн болон товлолт дархлаажуулалт вакциндаа бүрэн хамрагдсан бол халдвар авахгүй байж болно.

Улаанбурханы хүндрэл:

-Тархины үрэвсэл, шингэн алдалт, хатгалгаа, чихний халдвар, хараа муудах.

-Эдгээр хүндрэлд хүүхдүүд өртөх илүү эсрдэлтэй!

-Улааанбурханы халдвар авсан бүх хүүхдэд А витамины нэмэлт хоёр тунг 24 цагийн зайтай уулгах ёстой. Энэ нь нүдний хүндрэл сохролоос сэргийлнэ.

-А витамины нэмэлт тун нь уг өвчнөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь бууруулдаг. Хүн бүхэн шим тэжээл сайтай хоол идэж, ариун цэврийн дэглэм маш сайн мөрдөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler