|
Видео

Шинэ мэдээ

Ухань хотын 14 түр эмнэлгийн 11 нь хаагджээ

Ухань хотын 14 түр эмнэлгийн 11 нь хаагджээ

 


БЭЭЖИН. /RIA Novosti/. Коронавирусний халдвар авсан өвчтөнүүд эдгэрч гарсан учир Хятадын Хубэй мужийн Ухань хотод түр эмнэлгийн хувиар ашиглаж байсан 14 цэнгэлдэх хүрээлэн болон үзэсгэлэнгийн төвийн 11 нь хаагдлаа гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.

"Халдвар тархсаны дараа Ухань хотын хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн төвийг түр зуурын эмнэлэг болгон өөрчилсөн. Өвчтөнүүд олноороо эдгэрч гарсантай зэрэгцэн тус хотын 14 түр эмнэлгийн 11 нь "амралтын горимд" шилжлээ”  гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурдсан байна.

Үлдсэн өвчтөнүүдийг коронавирусний халдвар авсан хүмүүсийг хүлээн авч буй нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд шилжүүлжээ.

Сүүлийн үед Хятадад, тэр дундаа халдварын голомт болох Хубэй мужид коронавирусний тархалтын байдал сайжирч байгаа юм.

Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 36 шинэ тохиолдол /бүгд Ухань хотод/ илэрч, 1422 хүн /Уханьд 1163/ эмнэлгээс гарсан бол 21 хүн /Уханьд 18/ нас баржээ. Тус мужид халдвар дэгдсэнээс хойш  67 743 хүн халдвар авч, /Ухань хотод 49 948/, 43 433 өвчтөн эдгэрсэн бөгөөд 3007 хүн /Уханьд 2388/ нас барсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler