|
Видео

Шинэ мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТАРХВАР ЗҮЙН ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮН Д.ОТГОНБААТАР: КОРОНАВИРУС НЭГ БӨХТ ТЭМЭЭ, САРЬСАН БАГВААХАЙ, МОГОЙНООС ХҮНД ХАЛДСАН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТАРХВАР ЗҮЙН ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮН Д.ОТГОНБААТАР: КОРОНАВИРУС НЭГ БӨХТ ТЭМЭЭ, САРЬСАН БАГВААХАЙ, МОГОЙНООС ХҮНД ХАЛДСАНЭрүүл мэндийн яамны тархвар зүйн зөвлөх багийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор Д.Отгонбаатар энэ сарын 09-10-нд Дундговь аймагт ажиллалаа. Түүний хийсэн мэдээллээс уншигч та бүхэндээ хүргэж байна.

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн талаар иргэд буруу мэдээлэлтэй байгаагийн дээр нийтийг хамарсан айдас бий болж, сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүртэл хэвтэн эмчлүүлэх тохиолдол илэрч байна. Тиймээс иргэдэд үнэ зөв цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор эрүүл мэндийн сайдын дэргэд зөвлөх баг байгуулагдан орон нутагт ажиллаж эхлээд байна.

Зөвхөн коронавирус гэж яривал бага хүрээний асуудал юм. Тэгэхээр дэлхий дахинд анхаарал татсан халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд зоонозийн гаралтай өвчлөл их байна. Тэр дундаа шавьжаар дамжин халдварлагдаж байна. Хачигт халдвар, зика вирус гээд мөн галзуугийн вируст өөрчлөлт орсон байна. Шувууны ханиадны шинэ төрөл Хятадын урд хэсгээр гарч байна. Эдгээр нь дандаа амьтнаас хүнд халдварлагдаж цаашлаад хүнээс хүнд халдаж байна.

Одоогоор 40 гаруй халдварт өвчин дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 9-нь нянгаар, 6-нь эгэл биетнээр, 2-нь пироноор, 23 нь буюу 70-80 нь вирусийн халдвар байна. Вируст халдвар нь хэзээ ч устдаггүй урьдчилан сэргийлэхэд их төвөгтэй байдаг.

Манай орны хувьд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан зөв бодлого явуулах хэрэгтэй. Хүн ам цөөтэй улсын хувьд  сүйрэлд ч орох аюултай. Дэлхийн хүн амын нас баралтын 33 хувь нь халдварт өвчний улмаас нас барсан байдаг. За шинэ төрлийн корона вирус ямар амьтнаас халдварлаж байна гэхээр могой, сарсан багваахай, нэг бөхтэй тэмээнээс халдсан тохиолдол бүртгэгдсэн байна. тэгэхээр манай хоёр бөхт тэмээгээр ч гэсэн халдварлах магадлалтай.

Корона вирус монголд байна уу байж л байгаа. Гэхдээ мутацид орсон илүү аюултай хэлбэр нь орж ирээгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Аливаа халдварт өвчнийг таслан зогсоох хамгийн энгийн арга бол халдвар дамжих замыг таслах юм. Харин тархалт огцом хурдтай нэмэгдэж байгаа гол шалтгаануудаас авч үзвэл нэн тэргүүнд даяаршил  нөлөөлж байна. Өнөөдөр Африк тивд байсан хүн халдвар тээгээд 3 цагийн дараа өөр тивд оччихсон байх бүрэн боломжтой.  

Корнавирус хүнээс хүнд халдахдаа шүлсээр дамжиж байгаа шүлс нь 50 см зайд үсэрдэг, за архи, өөх махаа хэрэглэж байгаа цагт өвдөхгүй гэсэн буруу мэдээлэл байна. Тийм юм байхгүй. Иргэд маань хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй энэ ажилд багш, эрдэмтэд, сэхээтнүүдийн хүчийг ашиглах нь зүйтэй гэж бодож байгаагаа хэлсэн юм.

Тэрээр орон нутагт ажиллахдаа аймгийн удирдлагуудтай уулзаж, ЭМГ-ын ажилтнууд, эмч, мэргэжилтнүүдэд "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ болон сэргэж буй халдварууд” сэдэвт мэдээллүүдийг хийлээ.  

Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Сайнцагаан сум, Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд болон "Мөнхдэлгэр”, "Элбэрэл буян” эмнэлгийн 45 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бол Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Хулд, зэрэг 5 сумын засаг дарга нар хамрагдсан байна. Мөн Онцгой байдлын газрын "Шуурхай удирдлагын байр”-наас хөдөөгийн 14 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдож, дээрх мэдээллийг хийсэн байна юм

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler