|
Видео

Шинэ мэдээ

Цагдаагийн хурандаагийн үйлдлийг иргэн Х.Оюун илчлэв

 

Цагдаагийн хурандаагийн үйлдлийг иргэн Х.Оюун илчлэв

 

Иргэн Х.Оюун өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн. "Бавгар ХХ”-ийн захирлын албан тушаалтай тэрбээр "Төрийн алба хаагчид авлига авах ёстой юм шиг нэхдэг болсныг би илчлэх гэсэн юм” гэж яриагаа эхэлсэн.

Түүний ярьснаар иргэдийн эрхийг хамгаалдаг хууль хяналтынхан сүүлийн үед дарамталдаг болжээ.

"Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сард ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээ байгуулсан байна. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон аж. Уг ажлыг эхлэн гүйцэтгэж байсан эх нь ослын улмаас өөд болсон тул ээжийнхээ ажлыг б үргэлжлүүлж буй аж...

ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан аж.

Мөн ЦЕГ гэрээний мөнгөө өгөөгүйгээс болж хамтарч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийг хохироож эхэлжээ. Ажлаа зогсоохгүйн тулд бас гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд банк бусаас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. Гэтэл ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, ажиллаж байснаа сүүл дээ "Энэ төслийг авахад "Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчхоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж түүнийг дарамталжэ. Гэтэл Пентхаус нь тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй аж. 

Түүгээр ч зогсохгүй "Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэжээ.

Тэрбээр "Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Барилга барихаар бүх төрийн албатай холбогддог. Энэ бүх шатанд гарын үсэг зурах маш хэцүү. Хоолонд оруулдаг, дайлж цайлдаг, эсхүл нэг даргаар яриулдаг. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Бид ажил хийж байгаа юм чинь бүрдүүлж байгаа материалаа өгөөд, шударгаар ажлаа хиймээр байна” гэсэн юм. Мөн тэрбээр хэрэв би худлаа мэдээлэл өгсөн бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Намайг шалгаад үз. Би энэ хотхоныг авсан цагаасаа хойш ганц төгрөг ч өөртөө наагаагүй” гэв.

Шат шатны байгууллагууд нь дээрх асуудлыг авч шалгаж, үнэн зөвийг тогтоож буруутай, албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийг дарамталж байгаа үйлдэлд арга хэмжээ авч өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler