|
Видео

Шинэ мэдээ

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 13,6 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

 ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 13,6 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

Дундговь аймгийн хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас 5,820 өндөр настан тэтгэвэр авдаг ба тэдгээрийн 60 хувь буюу 3,492 өндөр настан 13,6 тэрбум орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ.

УИХ-ын чуулганаас иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн 6,0 хүртэл сая төгрөгийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлан гаргасан. Тиймээс энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулсан юм.

Төрийн банкнаас тэтгэврээ авдаг 2,076 ахмад байгаагаас 1,328 нь 4,64 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байгаа бол ХААН банкнаас тэтгэврээ авдаг 3,744 ахмадын 58 хувь буюу 2164 нь  9 орчим тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Мөн ХААН банкнаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг 156 хүний 56,4 хувь нь 295,7 орчим сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмж авдаг 503 хүний 49,3 хувь нь 399,5 орчим зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

 

Харин дээрх зээлээс хэдэн хүний зээл бүрэн хаагдаж, хэдэн хүн тэтгэврийн зээлтэй үлдэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler