|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр шинэ үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна.

 

Өнөөдөр шинэ үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан "Үндсэн хуулиа дээдлэе" сэдэвчилсэн үзэсгэлэнг Дундговь аймгийн Төв номын санд гаргаад байна. Уг үзсэглэнг сүүлийн 6 жил тасралтгүй гаргаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд үндсэн хуулийг сурталчилаад зогсохгүй "Хууль, эрх зүй-Цагдаа" буланг тогтмол баяжуулан иргэддээ хууль, эрх зүйн мэдээллийг сурталчилан ажиллаж байна.

Мөн өнөөдөр Төрийн ордонд "Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.

Дараа нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.

Түүх сөхвөл Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан.Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.

Харин өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.


 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler