|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд хууль сахиулагчийг эсэргүүцэж, биед нь халдсан хэрэг гарчээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд хууль сахиулагчийг эсэргүүцэж, биед нь халдсан хэрэг гарчээ

Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 11 гомдол мэдээлэл бүртгэгдэж, гурван гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл  нээн шалгажээ.

Тодруулбал, Сайнцагаан сумын долдугаар багт автомашины яндан хулгайд алдагдсан, Өлзийт сумын дөрөвдүгээр багийн "Цагаан дэрс” гэх газар хууль бусаар жонш олборлосон, Гурвансайхан сумын төвд хууль сахиулагчийг эсэргүүцэж, биед нь халдсан гэх мэдээллүүд байна.

Улсын хэмжээнд шинэ жилийн баярын өдрүүдээр "Шинэ жил” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар алба хаагчид хоёрдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, өргөтгөсөн эргүүл, шалгалтад гарчээ.  

 

Энэ хугацаанд зөрчлийн шинжтэй 29 гомдол бүртгэгдэж, ердийн журмаар 81 иргэнийг 1,895,000 төгрөгөөр, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээж, 16 иргэнийг 3,950,000 төгрөгөөр тус тус торгож, зургаан иргэнийг захиргааны журмаар баривчилж,  есөн  жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.