|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймагт Мерит төслийн хүрээнд удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа.

 

Дундговь аймагт Мерит төслийн хүрээнд удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа. 

Сургалтанд төрийн байгууллагын удирдлагууд болон хэлтсийн дарга нар хамрагдсан бол ЗДТГ-ын албан хаагчдад зориулсан 3 цагын сургалтыг 1 сарын 9 зохион байгууллаа.

Сургалтыг 106 жилийн түршилгатай алдарт Дэйл Карнеги Трэйнинг Монголыг үүсгэн байгуулагч Ч. Энхтөр удирдан явуулсан байна.

16 цагийн 8 модуль хичээлийн агуулгад Чадварлаг ахлах удирдлагууд байгууллагын энгэйжментийг хэрхэн бий болгодог вэ? Хүчирхэг багийг бий болгох нь, Инновацийн аргыг хэрэгжүүлэх, Хүний нөөц бололцоог олж илрүүлэх, ажилтнаа урамшуулах зэрэг багтсан байна.

Дэйл Карнеги Монгол нь 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд үйл ажиллагааных нь 70-аас илүү хувьд сургалт, трэйнинг хийж Монголын жижиг дунд болон, топ аж ахуй нэгжүүдтэй байнгын хамтран ажилладаг байгууллага юм байна. Тэрээр 2019 оны 12 сард "Ази номхон далайн бүс нутгийн чуулган”-аар "TERRITORY PENETRATION BY REGIONS”, үйл ажиллагаа, сургалтын чанар, оролцогчдын үнэлгээгээр Азидаа нэгдүгээрт (VOC), хамтран ажилласан байгууллагад өгч буй хөрөнгө оруулалтын үр өгөөж (ROI) нь эхний 5-т орж байгаа тул Азийн бүсдээ тэргүүлж "MILLENNIUM CLUB” шагналын хүртэж, Тайвань, Япон, Солонгос, Энэтхэг болон Индонез зэрэг улсуудтай тэргүүлэгчийн эгнээнд орсон байгууллага юм байна.

 

Дундговь аймагт Мерит төслийн хүрээнд удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа.
Дундговь аймагт Мерит төслийн хүрээнд удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа.
Дундговь аймагт Мерит төслийн хүрээнд удирдах ажилтнуудын сургалт зохион байгууллаа.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler