|
Видео

Шинэ мэдээ

Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хорджээ

Өчигдөр орой Төрийн ордонд Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдыг түргэн авахуулсан үйл явдал болсон байна. 

 

Учир нь Энэтхэг улс /БНЭУ/-аас манай улсын УИХ-ын нэгэн гишүүнд хаяглаж ирсэн захидлын цаас "үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан" учир нэр бүхий УИХ-ын гишүүн хордсон тохиол гарсан байна. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ. 

Ингээд Тагнуулын Ерөнхий газрын албан хаагчид тус "захидлын цаас”-ыг Химийн хүрээлэнд шинжлүүлэх шаардлагатай гэсэн учир, зохих албаны хүмүүс тус газарт өчигдөр орой захидлыг хүргэж өгсөн, одоо шинжлүүлж байгаа ажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус захидал УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан байсан гэсэн мэдээлэл байна /Жич: Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл болно/. Мөн УИХ-ын гишүүний туслах хордсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 

 
Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler