|
Видео

Шинэ мэдээ

БАРИМТ: С.Чинзориг сайд НДШ-ийн мөнгийг Капитал банкинд ТЭРБУМ, бусад банкинд САЯ төгрөгийн хэмжээтэй хадгалуулжээ

БАРИМТ: С.Чинзориг сайд НДШ-ийн мөнгийг Капитал банкинд ТЭРБУМ, бусад банкинд САЯ төгрөгийн хэмжээтэй хадгалуулжээ

МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Б.Ундармаагийн эзэмшил, түүнийн гэр бүлийн банк гэгддэг "Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг Монгол банк энэ онд гаргаж тус банкыг дампууруулсан.  Учир ньтусбанкны чанаргүйзээлнь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкыг албадан татан буулгасан юм. Капитал банканд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байгаад алджээ. Үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 200 орчим тэрбум төгрөгийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын "Зөвшөөрөл”-өөртус банканд хадгалуулж байгаад алдсан нь цаашид зарим иргэд тэтгэвэр тогтоолгоод, авч чадахгүйд хүрээд байна.

-Н.НОМТОЙБАЯР, С.ЧИНЗОРИГ НАРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР НДШ-ИЙН 180 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ КАПИТАЛ БАНКАНД ХАДГАЛУУЛЖ, АЛДЖЭЭ-

Учирнь НДШ-ийн мөнгөнөөс 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөг Капитал банканд тухайн үеийн НХХ-ийнсайд Н.Номтойбаяр "зөвшөөрөл”-өөр "хадгаламж” хэлбэрээр байршуулж алджээ.

 

Капитал банкинд Н.Номтойбаярын зөвшөөрлөөр НДШ-ийн дараах мөнгийг байршуулжээ

Капитал банкинд Н.Номтойбаярын зөвшөөрлөөр НДШ-ийн дараах мөнгийг байршуулжээ

Харин одоогийн НХХ-ийн сайд С.Чинзоригийн "зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018  оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.

Капитал банкинд С.Чинзоригийн зөвшөөрлөөр НДШ-ийн дараах мөнгийг байршуулжээ

Капитал банкинд С.Чинзоригийн зөвшөөрлөөр НДШ-ийн дараах мөнгийг байршуулжээ

Тодруулбал, Н.Номтойбаярын зөвшөөрлөөр 89 тэрбум төгрөг, С.Чинзоригийн зөвшөөрлөөр  91.4тэрбум төгрөг, хоёр сайдын зөвшөөрлөөр нийт НДШ-ийн 180 гаруй тэрбум төгрөгийг Капитал банканд байршуулж алджээ. 

-НДШ-ИЙН МӨНГИЙГ ДАМПУУРСАН КАПИТАЛ БАНКИНД ТЭРБУМААР, БУСАД БАНКАНД САЯ ТӨГРӨГӨӨР ЯАГААД ХАДГАЛУУЛЖ БАЙВ-

Хамгийн хачирхалтай "Дампуурлын ирмэгт байсан Капитал банканд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөгчдийн 200 орчим тэрбум төгрөгийг яагаад хадгаламж хэлбэрээр байршуулж алдав. УИХ-ын гишүүнБ.Ундармаа НХХ-ийн сайд асан  Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарт нөлөөлсөн юм биш биз” гэсэн асуудал гарч байна. Тодруулбал, НДШ-ийн мөнгийг Капитал банканд "тэрбум төгрөг”-өөр нь хадгалуулж алдсан атлаа, бусад арилжааны банканд НДШ-ийн мөнгөнөөс хадгалуулахдаа "сая төгрөг”-өөр байршуулж байсан байгаа юм.

Тухайлбал, 2018  оны хоёрдугаар сарын 24-ны НХХ-ийн сайд С.Чинзоригийн "зөвшөөрөл”-өөр дампуурсан Капитал банканд 2,4 тэрбум төгрөгийг хадгалуулах шийдвэр гаргасан атлаа, Худалдаа хөгжлийн банканд 50 саятөгрөг, Чингисхаан банканд 30 сая төгрөг, Голомт банканд 180 саятөгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 30 сая төгрөг, Улаанбаатар хотын банканд 410 сая төгрөгийг тус тус хадгалуулах шийдвэр гаргаж байжээ. Энэ мэт Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын буруу шийдвэрээр Капитал банканд НДШ-ийн 180 гаруй тэрбум төгрөг алдагдаж, тус алдагдлыг НДШ-ийг нэмэгдүүлж нөхөх гэж байна уу.

 
Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.