|
Видео

Шинэ мэдээ

Ираны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ

Ираны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ

Фордо дахь Ираны уран баяжуулах байгууламжид дангаар авах хориг арга хэмжээнүүдээ АНУ ирэх сарын 15-наас сэргээхээр болжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна. 

"Иран Фордо дахь байгууламжид уран баяжуулах үйл ажиллагааг эхлүүлж байгааг тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани өмнө нь мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан АНУ ирэх 12 дугаар сарын 15-наас Фордо дахь цөмийн байгууламжтай холбоотой хориг арга хэмжээг сэргээнэ” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.  

"Дэлхийн хамгийн том терроризмыг ивээн тэтгэгч улсаас гарч буй баяжуулсан ураны зохих хэмжээг тэглэх ёстой. Уран баяжуулах нууц ажиллагаа явуулах зорилгоор Иран улс эхлээд Фордод объект байгуулсан. Энэхүү нууц байгууламжид уран баяжуулалтаа сэргээх хуулийн үндэслэл Иранд байхгүй. Иран улс энэ үйл ажиллагаагаа даруй зогсоох хэрэгтэй” хэмээн М.Помпео мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.