|
Видео

Шинэ мэдээ

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олжээ

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олжээ

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олж илрүүлээд байгааг мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр арслан зааны олдвор эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан том хэмжээний нүхэн урхин дотроос олджээ.

Эртний хүмүүс арслан зааныг агнах зорилгоор том хэмжээний нүх, шуудууг ухдаг байсан гэдгийг энэ олдвор батлан харуулаад байна. Үүнээс өмнө эртний хүмүүс  үсэрхэг арслан зааныг шархадсан эвсэл өөрсдөө агуй юм уу нүхэнд орж, гарч чадахааргүй болсон тохиолдолд агнаж чаддаг байсан гэж тооцоолж байсан юм. Хүний гараар бүтээгдсэн арслан зааныг агнах энэхүү урхийг 15 000 жилийн өмнө ухаж бэлтгэж байсан гэж үзэж байна.

Эдгээр урхийг Мексикийн нийслэл Мехико хотын хойд зүгт байрлах Тултепек гэх газраас олсон байна. Хэмжээгээрээ өнөөгийн заантай адил аварга арслан заануудыг эртний хүмүүс энэхүү урьдчилан бэлтгэсэн нүх рүү шахаж оруулах, унагаах байдлаар агнадаг байжээ. Тултепекээс олдсон урхинаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олоод байгаа төдийгүй нийт 800 гаруй ширхэг ясыг малтан гаргажээ.

Эдгээр урхи нь 1.7 метрийн гүнтэй, 25 метрийн диаметр байжээ. Малтлагын ажил 10 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Мексик Улсын Хүн Судлал, Түүхийн Үндэсний Институц Мехико хотын хойд бүс нутгаас эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан нүх болон шуудууг илүү олон тоогоор нээн илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler