| |
Видео
Шинэ мэдээ
Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна
АНУ худалдааны эхний үе шатны яриа хэлэлцээний дүнд БНХАУ-тай гэрээ байгуулж магадгүй байна. Энэ тухай АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Марк Шорт мэдэгджээ.
"Худалдааны яриа хэлэлцээний эхний үе дуусна гэдэгт бид нааштай хандлагатай байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд гэрээ байгуулна гэж найдаж байна. Хэлэлцээртэй холбоотой нарийн тодорхой асуудлуудаар АНУ-ын Засаг захиргаа ирэх сарын 15 гэхэд тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп өнгөрсөн сарын 11-нд мэдэгдэж байсан юм.