|
Видео

Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын үнэн төрх

 
 

Нийгмийн даатгалын үнэн төрх

 

Монгол хүний сарын дундаж цалин 1'100'000 ₮, НДШ-д сар бүр 264'000₮ төлдөг. Үүнээс 187'000 ₮-г Тэтгэврийн даатгалд. Өнөөдрөөс ажиллаж эхлээд 30 жилийн дараа Та 660'000 төгрөгийн тэтгэвэр авна. 30 жил болоогүй нас барах юм уу, 30 жил болсны дараа нас барсан таны энэ мөнгөнөөс үр хойч үед юу ч үлдэхгүй.

 

1-рт Тэтгэврийн даатгалыг Тэтгэврийн хуримтлалын сан хэлбэрт шилжүүлэх. Эрүүл мэндийн даатгал, халамжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, ҮОМШӨ даатгалуудаас салгах хэрэгтэй.

Хүн өндөр наслах, тэтгэвэр авах нь жам ёсны хүний төлөвлөж зорьдог зүйл бөгөөд үүнд ямарч эрсдэл оршдоггүй. Эрсдэл үгүй бол даатгал гэсэн дагавар үгийг нь авч хаях хэрэгтэй. Тэтгэвэр нь өөрөө хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр орших ёстой. Албаны хүмүүс энэ "даатгал" гэдэг үгээр их мушгиж тайлбарладаг юм байна.

Хүн сар бүр 187'000 ₮ жилийн нийлмэл 13%-ийн өгөөжтэй хуримтлуулаад явах юм бол 30 жилийн дараа 827сая ₮-ийн хуримтлалтай болох бөгөөд үргэлжлүүлээд сар бүр 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр аваад явах боломжтой. Тэгээд нас барлаа гэж бодоход 827 сая төгрөгөө үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээнэ. Ингэж байж л үр удам дамжсан үндэсний баялаг гэдэг зүйл үүсэх юм. Заавал нэг уул уурхай, үйлдвэрлэл дээр үндэсний баялаг маань үүсдэг зүйл биш. Үүний тод жишээ нь Сингапур, Хонг Конг.

Эх сурвалж: Фэйсбүүк


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler