![]() |
Видео
Шинэ мэдээ
Таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
Сургууль, цэцэрлэгийн шалгалтаар 154 зөрчил илэрсэн байна. Энэ дагуу таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт Өлзийт хороололд баригдаж байсан цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгад торгуулийн арга хэмжээ авчээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр есдүгээр сарын 1-нд 15 сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Мөн "Үдийн цай” хөтөлбөрийн шалгалт есдүгээр сарын 3-наас эхлэх аж.
