![]() |
Месси 127 саяын орлого олжээ
"Ювентус”-ийн португал довтлогч Криштиану Роналду 109 саяар удаалсан бол "Пари Сен Жермен”-ий бразил хөлбөмбөгч Неймар 105 саяар гуравдугаарт бичигдэв.
АНУ-ын бизнесийн сэтгүүлээс 2018 оны зургадугаар сараас 2019 оны зургадугаар сарын хооронд тамирчдыг шагналын мөнгө, цалин болон зар сурталчилгаанаас хэрхэн орлого олсныг ийнхүү тооцоолсон байна. Топ-100-д нийтдээ 25 орны тамирчид багтаж, тэдний орлого 4 тэрбум толларт хүрсэн нь өмнөх жилээс 5%-аар өссөн хэрэг болов. Харин ноднингийн жагсаалтыг АНУ-ын боксчин Флойд Мэйвэдер 285 саяар тэргүүлсэн билээ.
Мессигийн хувьд "Форбс”-ын жагсаалтыг өнгөлсөн хоёрдахь хөлбөмбөгчин (өмнөх нь Роналду) болж, эхний гуравт хөлбөмбөгчид багтсан нь анхны тохиолдол байлаа. Сонирхолтой нь 100 тамирчны 62 нь АНУ-ынх болжээ. Харин NBA-гээс 35 тоглогч багтсан байна. Эхний 100-д багтсан цорын ганц эмэгтэй тамирчин нь 29,2 саяын орлоготой АНУ-ын теннисчин Серена Уильямс байлаа. Зар сурталчилгаанаас хамгийн их орлогыг Рожер Федерер (86 сая) олов.
Top 10
1. Лионел Месси (хөлбөмбөг) $127 сая
2. Криштиану Роналду (хөлбөмбөг) $109 сая
3. Неймар (хөлбөмбөг) $105 сая
4. Канело Алварес (бокс) $94 сая
5. Рожер Федерер (теннис) $93.4 сая
6. Рассел Уилсон (америк хөлбөмбөг) $89.5 сая
7. Aaрон Рожерс (америк хөлбөмбөг) $89.3 сая
8. Леброн Жэймс (сагс) $89 сая
9. Стефен Көрри (сагс) $79.8 сая
10. Кевин Дюрант (сагс) $65.4 сая
