|
Видео

Шинэ мэдээ

Таван сартай хүүхдүүдэд халдварт саагийн эсрэг вакцин хийж байна

Таван сартай хүүхдүүдэд халдварт саагийн эсрэг вакцин хийж байна

 


Халдварт саа өвчнийг устгах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын  2019 оны А/119 дүгээр тушаалын дагуу халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцинаар таван сартай хүүхдийг дархлаажуулах арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын даргын А/49 дүгээр тушаалын дагуу дүүрэг, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, амаржих газрын дархлаажуулалтын 124 нэгжид дэмжлэгт хяналтыг  ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 80 гаруй нэгжид хяналт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж буй бүх эрүүл мэндийн байгууллагыг дэмжлэгт хяналтанд хамруулснаар тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler