| |
Зеленский сонгуульд ялах магадлал өндөр байна
КИЕВ. /TASS/. Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленскийн чансаа өссөөр байна.
Киевийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 21-нд болох ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Зеленскийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа сонгогчдын тоо Порошенкогийнхоос хоёр дахин олон байгааг мягмар гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 9-14-ны хооронд явуулсан санал асуулгад оролцогчдын 72.2 хувь нь Зеленскийг, 25.4 хувь нь Порошенкод саналаа өгөхөөр төлөвлөсөн байна.
Үүнээс долоо хоногийн өмнө явуулсан "Рейтинг" судалгааны албаны санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 29 хувь нь Порошенкогийн төлөө саналаа өгөхөд бэлэн буйгаа мэдэгдсэн бол 71 хувь нь Зеленскийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.