|
Видео

Шинэ мэдээ

Хирошимагийн дэлбэрэлтээс 10 дахин их хүчтэй дэлбэрэлт болжээ

Хирошимагийн дэлбэрэлтээс 10 дахин их хүчтэй дэлбэрэлт болжээ

 


Камчаткийн нутаг дэвсгэрт солирын дэлбэрэлт болсон талаар BBC агентлаг мэдээллээ. Солирын дэлбэрэлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд ингэхдээ сансрын биет агаар мандалд 32 м/с хурдтай орж ирсэн байна. Дэлхийн гадаргуугаас 25.6 км хол зайд, дэлбэрэлтийн хүч нь 173 орчим килотонн байсан байна.

Энэ нь сүүлийн 30 жилд тохиолдсон солирын хүчтэй дэлбэрэлтийн хоёр дахь тохиолдол юм байна. Эхнийх нь 2013 онд Челябинскийн тэнгэрт 15-25 км-ын өндөрт дэлбэрсэн солир дэлбэрч байжээ. Энэ талаар НАСА-ийн мэргэжилтнүүд сансрын биет Бернгийн тэнгис орчимд дэлбэрсэн тул төдийлөн анзаарагдаагүй талаар мэдэгджээ.

Энэхүү сансрын биетийн дэлбэрэлт Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрснээс 10 дахин их хүчтэй байсан аж. НАСА-гийн эрдэмтэд дэлбэрэлтийн зургийг судалж дууссаны дараа энэ тухай мэдээллийг олонд хүргэжээ.

Эх сурвалж: Известия


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler