|
Видео

Шинэ мэдээ

Үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлджээ

Үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлджээ

 


Сомали улсын Шабелле мужид үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас найман хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Халдлага Сомали улсын нийслэл Могадишо хотоос 10 км зайд орших Хава абди тосгонд болжээ.

Хава абди тосгоны захирагч Мохамед Ибрагим Барре хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ, хохирогчдын амийг хөнөөсөн этгээдүүд "Аль-Каида" террорист бүлэглэлтэй холбоотой "Аль-Шабаб" бүлэглэлийн гишүүд байсныг дурдаад, халдлагын үеэр амиа алдсан есөн хүний зургаа нь эмэгтэй байсан. Энэ бол үнэхээр харгис хэрцгий үйлдэл юм” гэж хэлсэн байна.

Хохирогчид бүгд энгийн номхон иргэд байсан бөгөөд тэд тосгоны захиргааны зүгээс зохион байгуулж байсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаж байх үеэрээ амиа алджээ.

Сомалийн ард түмэн нэгдэж, террорист "Аль-Шабаб” бүлэглэлтэй тэмцэнэ гэж Барре мэдэгдэлдээ дурдав.

Ямар нэгэн бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдээгүй байгаа боловч Сомалийн эрх баригчид  "Аль-Шабаб” бүлэглэлийг уг халдлагыг үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler